Friday, July 19, 2013

Залуу аваргад байр бэлэглэжээ

Залуу аваргад байр бэлэглэжээ

9 минутын өмнө

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн улсын отгон аварга Г.Эрхэмбаяр наадмын маргааш өдөр Уяачдын наадамд зочилдог ёсоор Хүй долоо худагт оччихоод тэндээсээ шууд нутгийн зүг яарсан гэдэг. Сэлэнгэ нутгаас төрсөн анхны аварга тэрбээр ирэх наймдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн төвд, харин 9-нд төрөлх Мандал сумандаа аварга цолны хүндэтгэлийн найр хийхээр болжээ.

Өнгөрсөн жилийн наадмын дараагаас "Мондэ" группээр овоглох болсон Г.Эрхэмбаяр аваргын амжилтыг үнэлж, тус компанийн захирал Т.Түмэндэлгэр Уяачдын наадмын үеэр залуу аваргад Зайсанд байрлалтай гурван өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Мөн нутгийнх нь зөвлөлөөс түүнд Mercedes Benz G-Class 500 маркийн цоо шинэ төмөр хөлөг бэлэглэсэн билээ.

Т.МАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ сэдвээр: НААДАМ-2013

0 comments:

Post a Comment