Friday, July 19, 2013

Москвагийн "Их дуулга" өнөөдөр эхэлнэ

ОХУ-ын Москва хотноо болох жүдо бөхийн"Их дуулга"-ын  тэмцээн өнөөдөр эхэлнэ. 150 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний алтан медальтан 500, мөнгөн медальтан 300, хүрэл медальтан 200 оноо чансаандаа нэмэх юм.

 Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны чансаа өндөр тус тэмцээнд оролцохоор дэлхийн 40 орны эрэгтэй 185, эмэгтэй 112, нийт 297 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Харин манай улсын хувьд Москвагийн "Их дуулга" тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин оролцуулахаар болсон юм. Энэхүү тэмцээний 73 кг-ийн жинд өрсөлдөх Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жингээ үзүүлж, 2012 оны Лондоны олимпийн аварга, ОХУ-ын шилдэг жүдоч Мансур Исаевтай хамтдаа авхуулсан зургаа фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна.  Тэгэхээр эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд шилдгүүд оролцож байгаа нь тодорхой байна.

Москвагийн "Их дуулга"-д зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

60 кг: Г.Хэрлэн
66 кг: Г.Алтанбагана
73 кг: Х.Цагаанбаатар
81 кг: Б.Батгэрэл
+100 кг: Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй:

48 кг: Г.Отгонцэцэг
63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид
78 кг: Б.Мөнхтуяа

Б.ОЙНБИЛЭГ

0 comments:

Post a Comment