Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн эхлэхэд ердөө тав хоног үлдээд байна. Манай улсад анх удаа болж байгаа Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долоодугаар сарын 25-28-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спортын цогцолборт явагдана.
Тэмцээнийг удирдахаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда /Япон улсын иргэн/, Товчооны гишүүн Наталья Ярыгина /ОХУ-ын иргэн/ нар, техникийн зааварлагчаар Ким Ик-Жонг /БНСУ-ын иргэн/, Сайто /Япон улсын иргэн/ нар ирнэ. Тэрчлэн Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Раж Сингх, Raj Singh /Энэтхэг улсын иргэн/ ирнэ.
Энэхүү тэмцээний бэлгэ тэмдгээр говийн нэн ховор амьтан мазаалайг сонгосон нь учиртай. Ганцхан манай улсад амьдардаг, устан үгүй болох дээрээ тулсан мазаалай хэмээх амьтныг Үндэсний бахархалт амьтан болгох санаачлагыг Монголын чөлөөт бөхийн холбоо дэмжин ажилласан байна.
Ингээд тэмцээний хөтөлбөрийг толилуулъя.
Долоодугаар сарын 25. Пүрэв гариг
13.00-16.00 Сонгомол барилдааны 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
16.30-17.00 Тэмцээний нээлтийн ажиллагаа
17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Долоодугаар сарын 26. Баасан гариг
14.00-17.00 Сонгомол барилдааны 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Долоодугаар сарын 27. Бямба гариг
14.00-17.00 Охидын 42, 46, 50 кг, хөвгүүдийн 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Долоодугаар сарын 28. Ням гариг
13.00-16:00 Хөвгүүдийн 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
16:00-18.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, "Асашерью сан", "Уушиг хайрхан" ХХК ажиллаж байгаа юм.
Б.ОЙНБИЛЭГ
0 comments:
Post a Comment