Tuesday, July 23, 2013

Азийн аваргын зочид төлөөлөгчид иржээ

Чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долоодугаар сарын 25-28-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спортын цогцолборт явагдана. Энэхүү тэмцээнийг шүүх шүүгчид болон зочид төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манай улсад хүрэлцэн ирсэн байна.

Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох ФИЛА-гийн техникийн төлөөлөгчид:

-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда, Tomiaki Fukuda /Япон улсын иргэн/

-ФИЛА-гийн Товчооны гишүүн Наталья Ярыгина, Natalia Yarigina /ОХУ-ын иргэн/

Зааварлагчид:

-ФИЛА-гийн Товчооны гишүүн, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ик Жон Ким, Ik Jong Kim /БНСУ-ын иргэн/

-Сайто, Saito /Япон улсын иргэн/

ФИЛА-гаас томилогдсон эмч:

-Елена Абаева, Elene Abaeva /Узбек улсын иргэн/

Шүүгчид:

БНАСАУ-ын шүүгч

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Хонг Чол Хо, Hong Chol Ho

БНСУ-ын шүүгчид

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Юн Чангхе, Yun Changhee

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ким Хуингоо, Kim Hyunggoo

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Сео Минвон, Seo Minwon

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ли Хожик, Lee Hojik

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Жанг Таёунг, Jang Taeyoung

-Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Парк Муингсук, Park Myungsuk

Иран улсын шүүгчид

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ахмад Дамгха Нежад, Ahmad Damgha Nejad

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Тахер Мохаммад Али Занганех, Taher Mohammad Ali Zanganeh

-Улсын шүүгч Сейд Али Сейд Гармруди, Seyed Ali Seyed Garmroudi

Казахстан улсын шүүгчид

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Кайрат Доссов, Kairat Dossov

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ерзан Жамбурбаев, Yerzhan Jamburbayaev

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Еркан Телаханов, Yerkin Telakhinov

Киргиз улсын шүүгч

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Сайтдин Азизбаев, Saitdin Azizbaev

Монгол улсын шүүгчид

-Олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Адуучийн Баасанхүү

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Лувсан-Ишийн Болормаа

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Хадхүүгийн Ганболд

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр

-Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Алтангэрэлийн Батмөнх

-Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Сүрэнчулууны Чинбат

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Юндэндоржийн Батсайхан

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ойдовсамбуугийн Баянмөнх

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Бүрнээбаатарын Гансүх

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Отгонбаатарын Заяамандах

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ишдоржийн Моломжамц

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Рэнцэндоржийн Нэргүй

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Лочингийн Нямчулуун

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Батдэлэгийн Раднаа

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Цэдэвийн Цэрэнхүү

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Хаянхирваагийн Чойжилжав

Тайваний шүүгч

-Олимпийн зэрэглэлийн шүүгч Цонг-Ронг Жанг, Tsong-Rong Jang

Тажик улсын шүүгч

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Хабибулло Нарзулоев, Khabibullo Narzulloev

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Алимахмад Пирмухамедо, Alimahmad Pirmukhamedo

Туркмен улсын шүүгч

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Аманжелд Гердеев, Amangeld Geldiyev

Узбек улсын шүүгч

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Батияр Сабиров, Bakhtiyar Sabirov

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч , Тюмурод Адизор, Tuymurod Adizor

Энэтхэг улсын шүүгч

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Вилас Жананат Качуре, Vilas Jagannath Kathure

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ашок Кумар, Ashok Kumar

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Вирендер Сингх, Virender Singh

-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Динеш Жондиба, Dinesh Dhondiba

-Улсын шүүгч Додаке Ёжеш Лаксманрао, Dodake Yogesh Laxmanrao

Япон улсын шүүгчид

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Жиро Ёкояма, Yokoyama Jiro

-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Масаки Шинохара, Shinohara Masaki нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Б.БИЛЭГ

Таеквон-дочид таван медаль хүртжээ

Таеквон-дочид таван медаль хүртжээ

1 цаг 3 минутын өмнө

Болгарийн нийслэл Софи хотноо болсон 18 дахь удаагийн Олон улсын таеквон-догийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 90 орны  таеквон-дочид өрсөлдсөн байна. Харин манай улсаас албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Ингээд 18 дахь удаагийн олон улсын таеквон-догийн ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.

  • Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эрэгтэй төрөлд Б.Бишгарав  алтан медаль
  • Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эмэгтэй төрөлд Я.Энхзул хүрэл медаль
  • Хатуу биет хугалах эмэгтэй төрөлд М.Мөнхжаргал алтан медаль
  • Хатуу биет хугалах эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль /М.Мөнхжаргал, Ц.Дэлгэрцэцэг, н.Гэрэлмаа, С.Будхүү, Г.Уранбилэг, /
  • Тулааны төрлийн эмэгтэй -45 кг жинд Г.Уранбилэг хүрэл медалийг тус тус хүртжээ.
 

Б.БИЛЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

"Боргио цом-2013"-ын хэсгийн тоглолтууд явагдаж байна

"Боргио цом-2013" тэмцээн дөрөв дэх өдрөө Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд үргэлжиж байна.

Өнөөдөр хэсгийн долоон тоглолт явагдах бөгөөд маргааш, нөгөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодрох юм.

Энэ жилийн цомын тэмцээнд "Нийслэл лиг"-ийн долоон баг мөн сонирхогчдын 15 баг, нийт 21 баг оролцож буй бөгөөд тэмцээний өчигдрийн тоглолтыг мэдээллийг хүргэж байна.


ТОГЛОЛТ № 10

МАЗААЛАЙ VS ДЦС-4    1:1

ГООЛ: Э.Наранбаатар 42'(1:0) , Б.Батчулуун 48'(1:1)

МАЗААЛАЙ: Д.Батцэнгэл, Э.Наранбаатар, Н.Батжаргал, О.Баярцэнгэл, Б.Эрдэнэ- (Б.Гүнбилэг 46), Э.Золбоо, Б.Тэлмүүн- (Х.Мөнхсайхан 45), О.Эрдэнэ-Очир, М.Билгүүн-, Б.Билгүүн- (Б.Бат-Ирээдүй 35), М.Даваадорж,

ДЦС-4: О.Мөнхбат, Л.Бямбасүрэн, Б.Авирмэд, Д.Билгүүн, Г.Төгөлдөр, Б.Оюунболд, Б.Батчулуун, Г.Лхаасүрэн, Ж.Батболд, Р.Жаргалсайхан, Б.Гансүх, Э.Хатанбаатар

Шар хуудас: Р.Жаргалсайхан 61', Г.Лхаасүрэн 70'

ТОГЛОЛТ № 11

БАГАНУУР ХК VS ЖЕПРО    4:2

ГООЛ: Д.Жавхлан5'(1:0), Д.Болорсүх10'(2:0)М.Дэлгэрсайхан 52' 61'(4:2), С.Энхбат 45'(2:1), Ц.Баттулга 50' (2:2)

БАГАНУУР ХК: Д.Мөнгөнхуяг, Д.Жавхлан, Д.Болорсүх, Э.Будгэрэл, М.Дэлгэрсайхан, Л.Ёндонжамц, Э.Алтаншагай, М.Золжаргал, Н.Мөнхтүшиг, А.Ууганбаяр, Э.Чулуунзориг-(Г.Мөнхбаатар 35)

ЖЕПРО: Ц.Баттулга, С.Энхбат,Б.Буман-Учрал, Г.Молор, Б.Энхтүвшин, С.Баян-Өлзий, Ц.Түвшинтөр, Э.Уламбаяр, С.Баяр, Г.Эрдэнэшагай,  Э.Нарангэрэл, Т.Жавхлантөгс-(Ганхөлөг 35)

Шар хуудас: Д.Жавхлан 38', Э.Алтаншагай 60', С.Энхбат 47'


ТОГЛОЛТ № 12

ВЕСТЕРН VS ХАНГАРЬД СИТИ    1:1

ГООЛ:
Б.Галмандах 16'(1:0), Ч.Мөнхбат 41'(1:1)

ВЕСТЕРН: Э.Тамир, Э.Цогбадрал, А.Баатарзаан, Г.Идэрмөнх, Б.Санжаа, Г.Баттэлмэн-(С.Ерөнбаатар 48), Б.Галмандах-(Р.Содномрагчаа 53), Д.Буянбат, О.Энхманлай, Мөнхбаатар-(Батсуурь 37), Мин Кюн Рю, Ц.Лхагвадорж-(Г.Идэрмөнх 41)

ХАНГАРЬД СИТИ: Ё.Энхжаргал, Б.Баярмагнай, М.Нэргүй-(О.Билгүүн 35), Н.Отгонбат, Ч.Мөнхбат, Д.Дамдиндорж-(Наянбат 35), Б.Цогтбаатар, М.Ганбаатар, Б.Одбилэг-(Б.Даваалахсүрэн 68), Б.Батболд

Шар хуудас: Дамдиндорж 21', М.Ганбаатар 21', Б.Одбилэг 31'


ТОГЛОЛТ № 13

УБИС VS FC УЛААНБААТАР    2:1

ГООЛ: Э.Ганзориг 54'(1:0)Н.Цэдэнбал 76' (2:1), О.Мөнхбат 62' (2:1)

УБИС: Н.Цэдэнбал, Ж.Энхбаяр, Б.Ганбат, Д.Лүмбэнгарав, Э.Ганцогт, О.Очбаяр, Г.Батцэнгэл, Э.Ганзориг, П.Алтантулга, (Э.Пүрэвдорж-Л.Мөнгөншагай 54), Ц.Мөнхтулга, Г.Ёндонжамц-(Б.Ганзориг 54), М.Тэлмүүн-(Ө.Одбаяр 76), А.Хонгорзул

FC УЛААНБААТАР: А.Чинзориг, Б.Амарбаясгалан, Б.Амартүвшин, Ж.Цацрал, Э.Энхболд, Б.Мөнхтогтох, О.Мөнхбат, А.Бодьрагчаа, А.Барсболд, Ж.Сүнддорж, М.Алтанхүү, Н.Анхбаяр-(Б.Баярбат 63)

Шар хуудас:
Н.Цэдэнбал 67', Д.Лүмбэнгарав 53', А.Бодьрагчаа 26', Ж.Сүндорж 36', Б.Мөнхтогтох 81'


ТОГЛОЛТ № 14

СЭЛЭНГЭПРЕСС VS ХАНГАРЬД    2:8

ГООЛ: Paul Ebuka 8'(1:0)Э.Энхмандах 11'(1:1)Paul Ebuka 30'(2:1)Ц. Түмэнжаргал41'(2:2) Paul Ebuka 60'(3:2) О. Мөнх-Од 65'(4:2)Paul Ebuka 76'(5:2) С. Ганхуяг 77'(6:0) Э.Эрдэнэбаяр 81'(7:2) Paul Ebuka 88'(8:0)

СЭЛЭНГЭПРЕСС:
Б. Мөнхбаяр, Г. Даваа-Очир, Ц. Түмэнжаргал, Б. Мөнгөнтулга, Ч. Отгонбаяр (С. Наранбаатар 86), Э. Энхмандах, С. Цэрэнхүү, О. Жавхлан (Б. Цэрэнбаяр 35), Б. Анхбаяр 

ХАНГАРЬД
: С. Баярзаяа, Б. Сэр-Од, Д. Энхтөр, Т. Энх-Эрдэнэ, Paul Ebuka, С. Ганхуяг (О. Мижиддорж 79), О. Мөнх-Од (Т. Мөнх-Эрдэнэ 87), Л. Батсүх, ChimezieNgele, А. Эрдэнэбаяр, Kingsley Onyedikachi(П. Тэмүүлэн 88)
Шар хуудас: С. Ганхуяг 42', О. Мижидорж 80', Э. Онон 83'

ТОГЛОЛТ № 15

ХОРОМХОН VS ЭРЧИМ    1:3

ГООЛ:
Mauro Ernani 14'85'Ito Dan 53'Х. Цэнд-Аюуш 90'

ХОРОМХОН:
А. Батболд, А. Улсболд(Э. Лхагвасүрэн 66),Н. Наранболд, У. Содгэрэл, Х. Мөнх-Эрдэнэ(Жавхлан 20), Д. Төрбат, О. Оюунбаатар, Б. Мөнхболд, Ж. Саруултоль (Т. Мөнхбаясах 84), Ц. Дарамбаяр, Х. Цэнд-Аюуш

ЭРЧИМ: Г. Дэлгэрдалай Б. Ариунболд 45, Ц. Энхжаргал, Б. Анар, Б. Гарьдмагнай, З. Баттулга, Б. Даваажав (Ц. Нямгомбо 81), Г. Батбилгүүн (Э. Чинбаатар 70), Б. Эрхэмбаяр, Perisic Milos, Ito Dan(О. Мөнхбаяр 87), Mauro Ernani
Шар хуудас: Ц. Энхжаргал 24' З. Баттулга 47' Б. Гарьдмагнай 58' Х. Цэнд-Аюуш 10'

"Боргио цом 2013" тэмцээний тоглолтын мэдээллийг хүснэгтнээс харна уу.


МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Monday, July 22, 2013

Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож байна

Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож байна

БНХАУ-ын Чунцинь хотноо болж буй 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын олимпиадад монголын өсвөрийн шатарчид амжилттай оролцож байна. Долоодугаар сарын 21-30-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд 29 орны 72 баг оролцож байгаа юм. Харин манай улсаас Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар анх удаагаа оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын "'CQ Chess Association' шатрын клубийн багтай тоглож 3,5-0,5 онооны харьцаатай хожжээ.

16 хүртэлх насны өсвөрийн Дэлхийн шатрын олимпиад анх 1979 онд зохиогдож байсан бөгөөд 2001 оноос эхлэн жил болгон зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил Турк улсын Стамбул хотноо болсон олимпиадад ОХУ, Иран, Энэтхэг улсын баг тамирчид эхний гурван байрыг эзэлж байжээ.

Б.БИЛЭГ

“Ман Ютд” сүүлийн дайралтаа хийв

"Ман Ютд" сүүлийн дайралтаа хийв

40 минутын өмнө

Английн "Манчестер Юнайтед" Испанийн "Барселона" багийн хагас хамгаалагч Сеск Фабрегасыг худалдаж авахын төлөө 41 сая евро санал болголоо. Магадгүй энэхүү өндөр үнэ нь "Манчестер Юнайтед"-ийн Фабрегасыг багтаа нэгтгэх сүүлийн дайралт байж болох юм гэдгийг европийн томоохон спортын сайтууд онцолсон байна.

Цагтаа Английн "Арсенал" багийн ахлагчаар тоглож байсан Фабрегас "Улаан чөтгөрүүд"-ийн дасгалжуулагч Дэвид Мойсын арга барилд хамгийн ихээр тохирч буй бололтой. Хэрвээ Фабрегас "Манчестер Юнайтед" багт ирвэл долоо хоногийн 233 мянган ам.долларын цалин авах юм байна. Өдгөө 26 настай төвийн хагас хамгаалалт, багийн найруулагчийн байрлалд тоглодог Фабрегас энэхүү саналын талаар ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа юм. Саяхан Тиагу Алкантарагаа Германы "Байерн Мюнхен" баг руу худалдсан "Барселона" ч ирээдүйн багийн ахлагч гэгддэг Фабрегасаа зарах бодол байхгүй биз ээ.

Б.БИЛЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Хакухо эх орондоо иржээ

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртсэн их аварга Хакухо М.Даваажаргал башё дууссаны маргааш өдөр нутгийн зүг хүлгийн жолоо залж, өчигдөр орой эх орондоо ирлээ. Түүний хамт ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Шотэнро Д.Нямсүрэн нарын сумочид эх орондоо амрахаар ирсэн байна.

Сумо бөхийн дээд зиндаанд 26 дахь түрүүгээ авч, Монголоос төрсөн анхны ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг эвдсэн Хакухо аваргын тухайд мөрөндөө гэмтэлтэй байсан ч  сайн барилдсан хэмээн Ёкозунагийн зөвлөлөөс үнэлжээ. Ёкозунагийн зөвлөл башё өндөрлөсний дараах өдөр хуралддаг уламжлалын дагуу өчигдөр хуралдсан байна. Энэ үеэр зөвлөлийн гишүүд ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг шүүмжилж, ирэх есдүгээр сарын намрын башёд гурваас дээш унавал ёкозуна цолыг хураах тухай эхний сануулга өгөх гэнэ. Мөн Ёкозунагийн зөвлөлийн хурлаас озэки Кисэносатогийн талаар хэлэлцэж, ирэх башёд 15 давж, 100 хувийн амжилтаар түрүүлсэн ч ёкозуна цол олгох боломжгүй гэж үзжээ. Ёкозуна цол олгох тухай журам хоёр башё дараалан түрүүлсэн тохиолдолд сумогийн дээд цол хүртээхээр заасан тул энэ журмыг гажиж болохгүй гэж Ёкозунагийн зөвлөлийн гишүүд үзсэн байна.

Т.МАША

Дугуйчдын олон өдрийн тэмцээн боллоо

"Алтан Дорнод Монгол" ХХК-ий нэрэмжит Монголын мэргэжлийн дугуйчдын олон өдрийн тэмцээнд долдугаар сарын 15-22-ны өдрүүдэд амжилттай боллоо. Уралдаан Улаанбаатар-Баруунхараа –Дархан-Эрдэнэт- Булган-Улаанбаатар гэсэн маршрутаар нийтдээ 1000 км зайд уралдсан бөгөөд таван багийн 40 гаруй дугуйчид хур, хүчээ сорьсон байна.

Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал:

Залуу дугуйчин: Ш.Жамбалжамц ("Атилл" клуб)
Эмэгтэй: Т.Энхжаргал ("Хүч" спорт хороо)
Эрэгтэй: Э.Мөнхтулга ("Төв-Авто зам" клуб)

Байгууллагын дүнгээр Ц.Чанцал дасгалжуулагчтай "Төв авто зам" клуб тэргүүлж, З.Наран захиралтай "Атилла" клуб, Д.Даваатогтох дасгалжуулагчтай "Хүч" спорт хороо удаалсан гэж Монголын дугуйн холбооноос мэдээлэв.