Испани улсын Мадрид хотод сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 3 төрлөөр явагдсан гран при тэмцээнээс манай улс хоёр хүрэл медаль хүртсэн байна.Долоодугаар сарын 13-нд эхэлсэн энэхүү тэмцээнд манай улсаас гурван бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, 72 кг-ийн жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртжээ.
Өмнө нь Испанийн гран при тэмцээнээс О.Бурмаа 2004 онд мөн хүрэл медаль хүртэж байжээ.
Ингээд тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.
48 кг 1. Алиса Лампе /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
2. М.Кастилло /Вэнэсуэль/
3. Елена Вострикова /ОХУ/
3. Александра Михалек /Польш/
51 кг 1. Жесси Мария Макдональд /Канад, дэлхийн аварга/
2. Марина Вильмова /ОХУ/
3. Наталья Малышева /ОХУ/
3. Изабелла Самбуя /Сенегал/
55 кг 1. София Маттсон /Швед/
2. Хэлэн Мариулис /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
3. С.Бямбацэрэн /"Аврагч" спорт хороо/
3. Роксана Засина /Польш/
59 кг 1. Сракстон Стоне /Канад/
2. Анастасия Гучок /Беларусь/
3. Агнешка Кроль /Польш/
3. Оксана Нагорных /ОХУ/
63 кг 1. Елена Пирожкова /АНУ, дэлхийн аварга/
2. Жаклина Рентериа Кастилло /Колумб, олимпийн хүрэл
медальт/
3. Анастамия Братчикова /ОХУ/
3. Хенна Жоханссон /Швед/
67 кг 1. Алёна Фокен /ХБНГУ/
2. Тамару Менсах /АНУ/
3. Юлия Пронцевич /ОХУ/
3 Дороти Элезабет Йетс /Канад, ДАШТ-ний мөнгөн медальт/
72 кг 1. Наталья Воробьёва /ОХУ, олимпийн аварга/
2. Василиса Марзалюк /Беларусь, ДАШТ-ний 3 хүрэл медальт/
3. Очирбатын Бурмаа /"Хүч" спорт хороо, ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Грей Аделина /АНУ, дэлхийн аварга/
Б.БИЛЭГ
0 comments:
Post a Comment