Friday, July 19, 2013

Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан түрүүллээ

Гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын "Их хурд-6" уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна.

Азарганы уралдаанд 55 азарга гарааны зурхайгаас хөдөлснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн "Улс" халзан азарга түрүүллээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адуу халзан азарга Ардын хувьсгалын 90, 91, 92 жилийн ойн баяр наадмуудад дараалан түрүүлээд буй хурдан буян юм.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сум Д.Сугарын хул, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б.Батбаярын хул, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Д.Баяраагийн хул, айргийн тавд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум. Жаргалсайхны бор тус тус хурдаллаа.

"Их хурд" уралдааны бас нэг онцлог нь улс бүсийн наадамд эхний есөд давхиж ирсэн, аймгийн наадамд эхний тавд орж ирсэн хурдан буянгууд уралддаг юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Т.ДАРХАН

0 comments:

Post a Comment