Saturday, July 20, 2013

Х.Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүллээ

Гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын "Их хурд-6" уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна.

Их насны морьдын уралдаанд 74 цуутай хурдан буянгууд мордсоноос Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн даян түмний эх хүрэн морь түрүүллээ. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган адуу аж. Монгол улсын манлай уяач Б.Бат-Өлзий уяж хурдлуулжээ. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн хүрэн морьд "Их хурд-6"-д түрүүллээ.

2. Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн хүрэн халзан. Сүхбаатар аймгийн Онгон сумын О.Үнэнбаярын унаган адуу. Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган, 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд айргийн гуравт хурдалж байв. 2012 оны хавар Жейл ХХК-ийн уралдаанд түрүүлж, давхар уягаар  Дүнжингаравт хол түрүүлсэн. Энэ жил Дүнжингарав, Эрдэнэтийн бүсийн уралдаануудад дараалан түрүүлсэн энэ цагийн нэрт түмэн эх. Ардын хувьсгалын 92 жилийн баяр наадамд гуравт хурдалсан.

3. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайван хонгор халзан айргийн гуравт хурдаллаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын Б.Буян-Оршихын унаган адуу. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд ирсэн. Аймгийн алдарч уяач Т.Ихбаяр уяжээ. 

4. Говь-алтай аймгийн Бигэр сумын уугуул, Орхон аймгийн харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн халзан. Ардын хувьсгалын 92 жилийн баяр наадамд айргийн тавд хурдалсан. Аймгийн алдарт уяач Т.Ихбаяр уясан.

5. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр тод манлай Ц.Бат-Энхийн хүрэн морь хурдаллаа. Хүрэн морь Сүхбаатар аймгийн угшилтай бөгөөд Монгол улсын тод манлай уяач Ц.Батсайхан уяж, хурдлуулжээ.

Ийнхүү энэ жилийн Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд айрагдсан таван морьдын дөрөв нь "Их хурд-6" наадамд айрагдлаа.

Т.ДАРХАН

0 comments:

Post a Comment