Спортын сэтгүүлчид боулингоор өрсөлдөв
25 минутын өмнө
"Таван цагариг" сонины 18 жилийн ойд зориулсан спортын сэтгүүлчдийн боулингийн тэмцээн өчигдөр боллоо. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, "Таван цагариг" сонины редакци, "Биг боулинг" төвөөс хамтран зохион байгуулсан тэмцээнд 34 тамирчин зургаан багт хуваагдан өрсөлдсөнөөс "Таван цагариг" сонины гэрэл зурагчин Э.Харцага ахлагчтай баг 1225 оноогоор тэргүүлж, ETV телевизийн найруулагч С.Баатарсайхан ахлагчтай баг 1217, "Одод" телевизийн захирал Н.Тамир ахлагчтай баг 1153 оноогоор удаах байрт шалгарч, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Тэмцээний шилдэг тоглогчоор тэргүүлсэн багийн ахлагч Э.Харцага /178 оноогоор/ шалгарсан бол эмэгтэй шилдэг тоглогчоор МҮОНР-ийн сэтгүүлч Б.Цолмон тодорлоо.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:
Post a Comment