Monday, April 8, 2013

М.Гүнбаяр, С.Сарантунгалаг нар тэргүүлж байна

М.Гүнбаяр, С.Сарантунгалаг нар тэргүүлж байна

Өнөөдөр 8 цаг 32 минут

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь тэмцээн Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Өчигдөр тэмцээний тав, зургадугаар өргийн тоглолт болж эрэгтэйчүүдийг

ФИДЕ мастер М.Гүнбаяр 5,5 оноотой тэргүүлж, их мастер Б.Гүндаваа, их мастер Ц.Батчулуун нар таван оноотой удаалж байна. ФИДЕ мастер Г.Мөнхгал, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул нар гурван оноотой дөрөв, тавдугаар байрт явна.

Эмэгтэйчүүдийг зургаан өргийн дараах байдлаар спортын мастер С.Сарантунгалаг 5.5 оноотой тэргүүлж, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, спортын мастер Б.Баярмаа нар 4,5 оноотой удаалж байна.

Өнөөдөр шатарчид өнжиж маргааш долоо, наймдугаар өргийн тоглолтуудаа хийнэ. Тэмцээний 13 дахь өрөг ирэх ням гаригт болж улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Хүснэгтээс зургаан өргийн дараах дүнг харна уу.


Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment