Tuesday, April 9, 2013

“Манчестер Сити” 2:1 “Манчестер Юнайтед”

Английн "Премьер лиг"-ийн 32  дугаар тойргийн хамгийн оргил тоглолт өнгөрсөн шөнө Манчестер хотын хоёр багийн хооронд боллоо. Энэхүү тоглолтод "Манчестер Юнайтед" талбайдаа "Манчестер Сити"-г хүлээн авсан. "Премьер лиг"-ийг тэргүүлэгч хоёр багийн тоглолтод "Манчестер Сити" 2:1-ээр илүүрхлээ. Тоглолтын эхний гоолыг Джеймс Милнер 51 дэх минутанд оруулсан бол үүнээс найман минутын дараа Венсан Компани өөрийн хаалгандаа гоолдсон ч Серхио Агуэро 78 дахь минутанд гоол хийснээр Ситичүүд ялалт байгууллаа.


Хэдийгээр тус тоглолтод "Манчестер Юнайтед" хожигдсон лигийн хүснэгтийг 77 оноотой тэргүүлж байгаа бол "Манчестер Сити" 65 оноогоор удаалж байна. "Челси", "Тоттенхэм" 58, "Арсенол",  "Эвертон" хүснэгтийн тав, зургадугаар байрт явна.


0 comments:

Post a Comment