Monday, April 8, 2013

Мутай боксчид Буриадын АШТ-нд оролцоно

ОХУ-ын Буриад улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 12-15-нд Улаан-Үүд хотноо болно.  Тэмцээнд Монголын мутай боксчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд оролцохоор болжээ.
 
Монголын багийн бүрэлдэхүүнийг дасгалжуулагч О.Алтанпүрэв ахлах бөгөөд өсвөрийн 36 кг-д Т.Өсөхбаяр, 38 кг-д Б.Гансэлэм, Н.Тэмүүлэн, залуучуудын 54 кг-д Б.Гантогтох, насанд хүрэгчдийн 54 кг-д Б.Батхүлэг, 60 кг-д Н.Бат-Эрдэнэ, 67 кг-д Ж.Мөнхбаяр нар оролцохоор болсон байна.

Б.БИЛЭГ

0 comments:

Post a Comment