Sunday, July 21, 2013

Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга"-ын тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Их дуулга"-ын ээлжит цувралд дэлхийн 40 орны 300-гаад жүдоч өрсөлдөж буй юм. Харин Монголын багийн тухайд эрэгтэй тав, эмэгтэй гурван жинд нийт есөн тамирчнаа сойж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болсноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг мөнгө, харин 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. Харин өнөөдөр үлдсэн жингийн аваргууд тодрох бөгөөд Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Б.Батгэрэл, +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр нар, эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа нар Москвагийн татамид өрсөлдөнө.

0 comments:

Post a Comment