Sunday, July 21, 2013

“Их дуулга”-аас хоёр медаль хүртлээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал "Их дуулга" тэмцээнд Монголын жүдочид оролцож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу түрүүлбэл 500, мөнгөн медаль хүртвэл 300, хүрэл медаль авбал 200 оноо олгодог энэхүү "Их дуулга" тэмцээнд дэлхийн 40 орны 295 тамирчин оролцсон байна. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин барилдсан юм. Улмаар эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг мөнгө, 63 кг-ийн жинд Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Москва хотноо болсон энэхүү "Их дуулга" тэмцээнийг гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтайгаар Бразилийн баг тамирчид тэргүүлсэн байна. Харин гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай Герман дэд байрт, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн зохион байгуулагч ОХУ-ын тамирчид гуравдугаар байрт шалгарчээ.

Манай баг тамирчдын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар 40 орноос 15 дугаарт шалгарсан байна.

Б.БИЛЭГ


0 comments:

Post a Comment