Monday, July 22, 2013

Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож байна

Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож байна

БНХАУ-ын Чунцинь хотноо болж буй 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын олимпиадад монголын өсвөрийн шатарчид амжилттай оролцож байна. Долоодугаар сарын 21-30-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд 29 орны 72 баг оролцож байгаа юм. Харин манай улсаас Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар анх удаагаа оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын "'CQ Chess Association' шатрын клубийн багтай тоглож 3,5-0,5 онооны харьцаатай хожжээ.

16 хүртэлх насны өсвөрийн Дэлхийн шатрын олимпиад анх 1979 онд зохиогдож байсан бөгөөд 2001 оноос эхлэн жил болгон зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил Турк улсын Стамбул хотноо болсон олимпиадад ОХУ, Иран, Энэтхэг улсын баг тамирчид эхний гурван байрыг эзэлж байжээ.

Б.БИЛЭГ

0 comments:

Post a Comment