Monday, July 22, 2013

“Ман Ютд” сүүлийн дайралтаа хийв

"Ман Ютд" сүүлийн дайралтаа хийв

40 минутын өмнө

Английн "Манчестер Юнайтед" Испанийн "Барселона" багийн хагас хамгаалагч Сеск Фабрегасыг худалдаж авахын төлөө 41 сая евро санал болголоо. Магадгүй энэхүү өндөр үнэ нь "Манчестер Юнайтед"-ийн Фабрегасыг багтаа нэгтгэх сүүлийн дайралт байж болох юм гэдгийг европийн томоохон спортын сайтууд онцолсон байна.

Цагтаа Английн "Арсенал" багийн ахлагчаар тоглож байсан Фабрегас "Улаан чөтгөрүүд"-ийн дасгалжуулагч Дэвид Мойсын арга барилд хамгийн ихээр тохирч буй бололтой. Хэрвээ Фабрегас "Манчестер Юнайтед" багт ирвэл долоо хоногийн 233 мянган ам.долларын цалин авах юм байна. Өдгөө 26 настай төвийн хагас хамгаалалт, багийн найруулагчийн байрлалд тоглодог Фабрегас энэхүү саналын талаар ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа юм. Саяхан Тиагу Алкантарагаа Германы "Байерн Мюнхен" баг руу худалдсан "Барселона" ч ирээдүйн багийн ахлагч гэгддэг Фабрегасаа зарах бодол байхгүй биз ээ.

Б.БИЛЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment