Saturday, July 20, 2013

Дифлимпд оролцох тамирчдад амжилт хүслээ

Болгарын Софи хотноо долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 04-ны хооронд зуны ХXII дахь Дифлимп болно. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тус наадамд Монгол улсыг төлөөлж 27 тамирчин, нэг дасгалжуулагч, албаны таван хүний хамт оролцох юм. Өчигдөр Спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал Дифлимп оролцох баг тамирчдыг хүлэн авч, төрийн далбааг гардуулан өгч амжилт хүслээ.

Улсаас сонсголын бэрхшээлтэй тамирчдад зориулсан төсөв гэж байхгүй үед ССАЖЯамнаас хөрөнгийн туслалцаа гаргаж зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлсэн нь том дэмжлэг болжээ.

Дифлимпд манай тамирчид жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, хөнгөнатлетик болон ширээний теннис төрлөөр оролцох аж. Манай баг тамирчид энэ сарын 24-нд Болгар улсыг зорих юм байна.

Ч.БОЛ

0 comments:

Post a Comment