Monday, July 22, 2013

Универсиадын талаар мэдээлэл хийнэ

Монголын оюутны спортын холбооноос маргааш Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар саяхан ОХУ-ын Казань хотноо болсон 27 дахь удаагийн Универсиад наадамд үзүүлсэн амжилт, медалийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. 

Энэхүү Универ­­сиа­д наадамд таван тивийн 162 орны 13500 гаруй тамирчин 27 спортын төрөлд 350 гаруй багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улс хойд хөршид болсон Универсиад наадамд түүхэндээ анх удаа спортын 15 төрөлд 202 тамирчнаа илгээсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч манай баг тамирчид Казань хотоос оюутан тамирчид маань гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл, нийт 25 медальтайгаар эх орондоо ирлээ. Ингэснээр Монголын баг тамирчид дэлхийн таван тивийн 166 орноос медалийн чанараар 20, нийт медалийн тоогоор 12 дугаар байрт бичигдсэн юм.

Б.БИЛЭГ

0 comments:

Post a Comment