Sunday, July 21, 2013

Хакухо 26 дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё өндөрлөж, 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал дээд зиндаанд 26 дахь түрүүгээ авлаа. Өнөөдөр болсон башёгийн сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакухо ёкозуна Харумафүжитэй барилдаж, ошидаши мэхээр өвдөг шороодсон ч 13 даваа, хоёр унаатай башёг тэргүүлэв. Тэрбээр ийнхүү мэргэжлийн сумо бөхийн дохёнд 26 дахь түрүүгээ авч, Монголоос төрсөн анхны ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг ахиуллаа. Энэ амжилтаараа тэрбээр сумогийн түүхэнд гуравт бичигдэх амжилтын эзэн болж байна. Сануулахад, их авара Тайхо 1960-1971 оны хооронд 32 удаа түрүүлж, түүхэн дээд амжилтын эзэн болсон бол ёкозуна Чиёнофүжи 31 түрүү авсан байдаг билээ.

Нагоё башёг ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 10 даваа, таван унаатай өндөрлүүлж буй. Озэки Какурюү М.Ананд ч мөн дээрхийн адил амжилттайгаар долдугаар сарын башёг үдлээ. Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням зургаан даваа, есөн унаа, Токитэнкү А.Хүчитбаатар 4-11, Шотэнро Д.Нямсүрэн 9-6 гэсэн амжилт үзүүллээ.

Т.МАША

0 comments:

Post a Comment