
ОХУ-ын Уфа хотноо даамын эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжиж байна. Энэ сарын 02-нд эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас Ази тивийг төлөөлж, манай улсаас "А" хэсэгт их мастер Г.Ганжаргал, "В" хэсэгт их мастер Д.Эрдэнэбилэг нар оролцож байна. Тэмцээний дөрөвдүгээр тойрогт манай хоёр их мастер учраатайгаа эвийн гэрээ байгуулжээ. 4-р тойрогт их мастер Д.Эрдэнэбилэг ОХУ-ын их мастер М.Амриллаевтай, Г.Ганжаргал Польшийн О.Будис-тай тоглосон.
Дөрвөн өргийн дараах байдлаар манай хоёр их мастер хэсгийн тэргүүлэгчдийн эгнээнд явна. Тус тэмцээний дөрвөн хэсгийн эхний гурван байраар шалгарсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох бөгөөд ирэх ням гаригт шигшээд өрсөлдөх даамчдын нэрс тодрох юм.

Тэмцээний талаарх мэдээллийг www.mondaam.mn болон www.wdc2013ufa.ru сайтуудаас хүлээн аваарай.
Ч.БОЛ
0 comments:
Post a Comment