Лигийн тоглогчгүй УАШТ эхэллээ
12 минутын өмнө

Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 9-нд аваргуудаа тодруулах энэ жилийн тэмцээнд лигт тоглодог нэг ч тамирчин оролцоогүйгээр онцлог юм. Өмнө нь нэг багт хоёр хүртэлх лигийн тоглогч тоглуулахыг зөвшөөрдөг байсан. Тэгвэл энэ удаа үүнийг бүрмөсөн болиулжээ. Өөрөөр хэлбэл, волейболын спорт сонирхогчид улсын аваргад оролцож байгаа гэсэн үг. Ингэснээр шинэ залуу тамирчдын авьяасыг нээх боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн өсвөрийн болон идэрчүүдийн улсын аваргад оролцсон тамирчид уг тэмцээнд оролцохгүй гэж байгаа. 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн Зэрэг сум, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь аймгуудаас баг иржээ. Эмэгтэйчүүдийн төрөлд зургаан баг өрсөлдөж байгаа учраас тэд тойргоор өрсөлдөх аж. Улмаар хэсгийн тоглолтод эхний хоёр байрыг эзэлсэн баг аваргын төлөө тоглоно. Харин гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн нь хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болох юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд 16 баг дөрвөн хэсэгт хуваагджээ. Хэсэг тус бүрээс хоёр баг шалгарч, цаашид өрсөлдөх эрхээ авна. Дашрамд сонирхуулахад, энэ сарын 15-нд "Янзага" зусланд олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын 17 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм.
Т.МАША
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment