Tuesday, April 9, 2013

Сагсан бөмбөгийн өсвөрийн УАШТ болно

Сагсан бөмбөгийн өсвөрийн УАШТ болно

45 минутын өмнө

Монголын сагсан бөмбөгийн холбооноос календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 15-21-нд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээн бүтэц, зохион байгуулалтын хувьд нэлээд онцлогтой болох аж.  Учир нь хөдөө, орон нутгаас оролцогчдод тэмцээн нээлттэй болж байгаа юм.  Тодруулбал, өмнө нь аймгаас ирж оролцох багуудын тоо хязгаартай байсан бол энэ удаад нээлттэй болсноор улсын аваргад огт оролцож байгаагүй баг тамирчдад ур чадвараа ахиулж, туршлага нэмэхэд томоохон ахиц гарах юм. Харин нийслэлийн бүсийн багууд өмнөх дүрмийн дагуу дүүргээсээ  шалгарч оролцоно.

Энэ удаагийн улсын аваргаас Монгол Улсыг олон улсад төлөөлөх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.

Т.МАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment