
Энэ хоёр багийн эхний тоглолт Английн нийслэл Лондон хотын "Стэнфорд Бриж" цэнгэлдэхэд болж, 3:1-ийн харьцаатай "Челси"-гийн ялалтаар өндөрлөлөө. Энэ тоглолтын өмнө "Англи дахь ОХУ-ын хөлбөмбөгийн элчин Казан хотынхоо төлөөлөгчдийг хүлээн авна" гэж ОХУ-ын зарим сайтаар бичиж байсан юм. Учир нь "Челси" Орос эзэнтэй.
Тоглолтын 16 дахь минутад Фернандо Торрес гоолдсоноор талбайн эзэд тэргүүлж эхэллээ. Энэхүү тэргүүллийг нь 32 дахь минутад Виктор Мозес баталгаажуулж, дахин гоолдсон юм. Харин эхний үе өндөрлөхөөс өмнөхөн "Челси" багийн ахлагч Жон Терри торгуулийн талбайдаа алдаа гаргасныг "Рубин"-ы Натхо ашиглаж, тоглолтын тооны харьцааг 2:1 болгожээ. Тоглолтын хоёрдугаар үеийн 70 дахь минутад Испанийн "Алтан жаал" Торрес дахин гоол оруулснаар "Челси" талбайдаа 3:1-ийн харьцаатай "Рубин"-г буулгаж авлаа.
Мөн энэхүү тоглолттой зэрэгцэн "Европийн лиг"-ийн бусад багуудын эхний тоглолтууд болсон. Ингээд тоглолтын дүнг хүргэе.
"Тоттенхэм" /Англи/ 2 – 2 "Вазель" /Швейцарь/
"Фенербахче" /Турк/ 2 – 0 "Лацио" /Итали/
"Бенфика" /Португаль/ 3 – 1 "Нью Кастль" /Англи/

0 comments:
Post a Comment