Tuesday, April 9, 2013

“Универсиад” наадамд сагсан бөмбөгөөр оролцоно

"Универсиад" наадамд сагсан бөмбөгөөр оролцоно

ОХУ-ын Казань хотноо болох "Универсиад 2013" оюутны наадамд Монголын баг тамирчид анх удаа сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Энэхүү "Универсиад 2013" наадамд 55 орны баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, регби, зүлгэний хоккей, усны бөмбөгийн зургаан төрөлд хүч сорих юм.

Монголын оюутан тамирчид анх 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны IV дүгээр "Универсиад" наадамд оролцсон түүхтэй. Харин сагсан бөмбөгөөр анх удаа ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дахь "Универсиад" наадамд оролцох гэж байна.

ОХУ-ын Казань хотод дөрөвдүгээр сарын 4-7-нд "Универсиад -2013" наадмын багийн спортын төрлийн сугалаа болсон. Сугалаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан оролцжээ. Монголын эмэгтэй оюутны баг "А" хэсэгт ОХУ, Швед, Польштой сугалаа таарсан. Харин эрэгтэй сагсан бөмбөгчид Серби, Роман, Япон, Мексик, Филиппин улстай "В" хэсэгт багтжээ.

Сагсан бөмбөгийн тэмцээний сугалаа:

/Эмэгтэй/

A хэсэг

B хэсэг

C хэсэг

Д хэсэг

ОХУ

АНУ

 Хятадын Тайвань

Австрали

Швед

Бразил

Канад

Финлянд

Польш

Чех

Япон

БНХАУ

Монгол

Бельги

Украйн

Унгар



/Эрэгтэй/

A хэсэг

B хэсэг

C хэсэг

Д хэсэг

ОХУ

Серби

Канад

Латви

Герман

Румын

АНУ

Финлянд

Украйн

Япон

Чех

Бразил

БНСУ

Мексик

Австрали

БНХАУ

Эстони

Филиппин

АНЭУ

Чили

Оман

Монгол

Швед

Норвеги

Тэмцээний сугалаа болон Казаний Универсиад 2013 наадам, Үндэсний оюутны спортын "Универсиад" III дугаар наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.fisu.net, www.kazan2013.ru, www.facebook.com сайтуудаас үзэж сонирхоно уу.


0 comments:

Post a Comment