"Байерн" Бундеслигийн түүхэнд хамгийн эрт аварга боллоо
Мюнхений "Байерн" Бундеслигийн 28 дугаар тойрогт "Айнтрахт"-ыг 1:0-ээр буулгасан авснаар Германы аварга шалгаруулах түүхэнд хамгийн эрт аварга болсон багаар тодров. Тэдэн шиг бүтэн зургаан тойргийн өмнө аваргын болзлоо хангаж байсан баг түүхэнд үгүй юм.
"Айнтрахт" түүхэндээ "Байерн"-ий эсрэг хамгийн сайн тоглодог, эвгүй багт тооцогддог. Тухайлбал, Франкфуртад "Байерн" 9 хожиж, 14 тэнцэж, 18 хожигдсон байдаг. Гэлээ ч энэ удаад Мюнхений багийг онцгой хүчтэй байгааг "Айнтрахт"-ын дасгалжуулагч Армин Фе хүртэл хүлээн зөвшөөрчээ.
"Би өмнө нь "Байерн"-ийг ийм хүчтэй байхыг харж байсангүй. Бидэнд хожиж боломж тун бага. Учир нь Швеглер, Майер, Трапп нарын талбайд гарах боломжгүй" гэж Фе тоглолтын өмнө өгүүлсөн байна.
Харин Ули Хёнесс багийнхаа түүхэн амжилтын талаар "Урьд нь ийм тод ул мөрийг түүхэнд үлдээж байсангүй. Урьд нь ийм сайн тоглож, ямар ч өөлөх зүйлгүй байснаа санахгүй юм" хэмээн ярьсан байна.
"Айнтрахт"-ын эсрэг тоглолтод Бастиан Швайнштайгер 53 дахь минутад гоол оруулсан нь ялалт авчирсан м.
Айнтрахт — Байерн 0:1
Гоол: Швайнштайгер, 53
Айнтрахт: Николов, Юнг, Замбрано, Андерсон, Очипка, Русс (Штендера, 71), Роде, Айгнер, Ланиг (Челоцци, 30), Инуи, Матмур (Лакич, 74)
Байерн: Нойер, Лам, Боатенг, Данте, Алаба, Хави Мартинес, Швайнштайгер, Роббен (Рибери, 62), Мюллер (Луис Густаво, 63), Шачири, Гомес (Писарро, 74)
Шар хуудас: Айгнер — Луис Густаво, Хави Мартинес
Алаба 27 дахь минутад пенальти алдсан.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

0 comments:
Post a Comment