Чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долоодугаар сарын 25-28-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спортын цогцолборт явагдана. Энэхүү тэмцээнийг шүүх шүүгчид болон зочид төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манай улсад хүрэлцэн ирсэн байна.Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох ФИЛА-гийн техникийн төлөөлөгчид:
-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда, Tomiaki Fukuda /Япон улсын иргэн/
-ФИЛА-гийн Товчооны гишүүн Наталья Ярыгина, Natalia Yarigina /ОХУ-ын иргэн/
Зааварлагчид:
-ФИЛА-гийн Товчооны гишүүн, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ик Жон Ким, Ik Jong Kim /БНСУ-ын иргэн/
-Сайто, Saito /Япон улсын иргэн/
ФИЛА-гаас томилогдсон эмч:
-Елена Абаева, Elene Abaeva /Узбек улсын иргэн/
Шүүгчид:
БНАСАУ-ын шүүгч
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Хонг Чол Хо, Hong Chol Ho
БНСУ-ын шүүгчид
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Юн Чангхе, Yun Changhee
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ким Хуингоо, Kim Hyunggoo
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Сео Минвон, Seo Minwon
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ли Хожик, Lee Hojik
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Жанг Таёунг, Jang Taeyoung
-Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Парк Муингсук, Park Myungsuk
Иран улсын шүүгчид
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ахмад Дамгха Нежад, Ahmad Damgha Nejad
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Тахер Мохаммад Али Занганех, Taher Mohammad Ali Zanganeh
-Улсын шүүгч Сейд Али Сейд Гармруди, Seyed Ali Seyed Garmroudi
Казахстан улсын шүүгчид
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Кайрат Доссов, Kairat Dossov
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ерзан Жамбурбаев, Yerzhan Jamburbayaev
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Еркан Телаханов, Yerkin Telakhinov
Киргиз улсын шүүгч
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Сайтдин Азизбаев, Saitdin Azizbaev
Монгол улсын шүүгчид
-Олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Адуучийн Баасанхүү
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Лувсан-Ишийн Болормаа
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Хадхүүгийн Ганболд
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр
-Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Алтангэрэлийн Батмөнх
-Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Сүрэнчулууны Чинбат
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Юндэндоржийн Батсайхан
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ойдовсамбуугийн Баянмөнх
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Бүрнээбаатарын Гансүх
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Отгонбаатарын Заяамандах
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ишдоржийн Моломжамц
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Рэнцэндоржийн Нэргүй
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Лочингийн Нямчулуун
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Батдэлэгийн Раднаа
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Цэдэвийн Цэрэнхүү
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Хаянхирваагийн Чойжилжав
Тайваний шүүгч
-Олимпийн зэрэглэлийн шүүгч Цонг-Ронг Жанг, Tsong-Rong Jang
Тажик улсын шүүгч
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Хабибулло Нарзулоев, Khabibullo Narzulloev
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Алимахмад Пирмухамедо, Alimahmad Pirmukhamedo
Туркмен улсын шүүгч
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Аманжелд Гердеев, Amangeld Geldiyev
Узбек улсын шүүгч
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Батияр Сабиров, Bakhtiyar Sabirov
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч , Тюмурод Адизор, Tuymurod Adizor
Энэтхэг улсын шүүгч
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Вилас Жананат Качуре, Vilas Jagannath Kathure
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ашок Кумар, Ashok Kumar
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Вирендер Сингх, Virender Singh
-Олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч Динеш Жондиба, Dinesh Dhondiba
-Улсын шүүгч Додаке Ёжеш Лаксманрао, Dodake Yogesh Laxmanrao
Япон улсын шүүгчид
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Жиро Ёкояма, Yokoyama Jiro
-Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Масаки Шинохара, Shinohara Masaki нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.
Б.БИЛЭГ
Болгарийн нийслэл Софи хотноо болсон 18 дахь удаагийн Олон улсын таеквон-догийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 90 орны таеквон-дочид өрсөлдсөн байна. Харин манай улсаас албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.
"Боргио цом-2013" тэмцээн дөрөв дэх өдрөө Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд үргэлжиж байна.
БНХАУ-ын Чунцинь хотноо болж буй 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын олимпиадад монголын өсвөрийн шатарчид амжилттай оролцож байна. Долоодугаар сарын 21-30-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд 29 орны 72 баг оролцож байгаа юм. Харин манай улсаас Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар анх удаагаа оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын "'CQ Chess Association' шатрын клубийн багтай тоглож 3,5-0,5 онооны харьцаатай хожжээ.
Английн "Манчестер Юнайтед" Испанийн "Барселона" багийн хагас хамгаалагч Сеск Фабрегасыг худалдаж авахын төлөө 41 сая евро санал болголоо. Магадгүй энэхүү өндөр үнэ нь "Манчестер Юнайтед"-ийн Фабрегасыг багтаа нэгтгэх сүүлийн дайралт байж болох юм гэдгийг европийн томоохон спортын сайтууд онцолсон байна.
Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртсэн их аварга Хакухо М.Даваажаргал башё дууссаны маргааш өдөр нутгийн зүг хүлгийн жолоо залж, өчигдөр орой эх орондоо ирлээ. Түүний хамт ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Шотэнро Д.Нямсүрэн нарын сумочид эх орондоо амрахаар ирсэн байна.
"Алтан Дорнод Монгол" ХХК-ий нэрэмжит Монголын мэргэжлийн дугуйчдын олон өдрийн тэмцээнд долдугаар сарын 15-22-ны өдрүүдэд амжилттай боллоо. Уралдаан Улаанбаатар-Баруунхараа –Дархан-Эрдэнэт- Булган-Улаанбаатар гэсэн маршрутаар нийтдээ 1000 км зайд уралдсан бөгөөд таван багийн 40 гаруй дугуйчид хур, хүчээ сорьсон байна.



