Monday, July 22, 2013

Асашёрюү Д.Дагвадорж хэвлэлийн бага хурал зарлажээ

Асашёрюү Д.Дагвадорж хэвлэлийн бага хурал зарлажээ

13 минутын өмнө

Монгол Улсад анх удаа болж байгаа Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долдугаар сарын 25-28-нд "Буянт Ухаа" спортын цогцолборт болох билээ. Тэмцээнд зориулсан хэвлэлийн бага хурал ирэх лхагва гаригт 11.00 цагт "Blue Sky" цамхгийн гуравдугаар давхрын "Кристал" танхимд болох ажээ. Хэвлэлийн бага хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда нар оролцох юм байна.

Б.БИЛЭГ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment