Wednesday, June 5, 2013

Волейболын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна

Волейболын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна

Волейболын насанд хүрэгчдийн 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд Спортын төв ордон болон ШУТИС-ийн спортын зааланд үргэлжиж байна.

Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцож байгаагаас эмэгтэй багууд тойргоор тоглох юм.

Харин эрэгтэй 19 баг дөрвөн хэсэгт хуваагдсанаар хэсэг бүрээс хоёр баг шалгарч, хагас шигшээд өрсөлдөж байна.

А хэсэг:

  1. ЦЕГ-ын "Хүч" спорт хороо
  2. Нийслэлийн Боловсролын газар

В хэсэг

  1. Орхоны Волейболын холбоо
  2. "Аврагч" БТСХ

С хэсэг

  1. "Хийз майнинг"
  2. МУИС

D хэсэг

  1. Land Bridge группийн Land Bridge
  2. Мөнх-Тийн багууд тус тус шалгарсан аж.

Улмаар "E" хэсэгт "Хүч" спорт хороо, Хийз майнинг, "Аврагч" БТСХ, Мөнх-Тийн багууд, "F" хэсэгт Нийслэлийн боловсролын газар, Орхоны Волейболын холбоо, МУИС, Land Bridge багууд багтсан байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээгийн эхний тоглолтууд болж, "Е" хэсгийн ЦЕГ-ын "Хүч" спорт хороо "Мөнх-Тийн" багийг 3:0-оор, "Аврагч" БТСХ "Хийз Майнинг" багийг 3:2-ийн харьцаагаар тус тус хожжээ. Мөн "F" хэсгийн Land Bridge баг Нийслэлийн Боловсролын газрыг 3:1, Орхоны волейболын холбоо МУИС-ийн багийг 3:0-ийн харьцаагаар буулган авснаар эхний хожлуудаа авсан байна.

Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор "Е" хэсгийн "Хийз майнинг"-"Мөнх-Тийн", "Аврагч" БТСХ-ЦЕГ "Хүч" спорт хороо, "F" хэсгийн МУИС- Land Bridge, Орхоны волейболын холбоо –Нийслэлийн боловсролын газрын багуудын тоглолт болно.

Маргааш хэсгийн сүүлийн тоглолтууд болж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодрох юм.

0 comments:

Post a Comment