Wednesday, June 5, 2013

Шарапова “Ролан Гаррос”-ын хагас шигшээд шалгарлаа

Шарапова "Ролан Гаррос"-ын хагас шигшээд шалгарлаа

Фото: Vincent Kessler / Reuters

Оросын теннисчин бүсгүй Мария Шарапова Францын нээлттэй тэмцээний ("Ролан Гаррос") хагас шигшээд шалгарлаа. Өнгөрсөн шөнө Шарапова 1/4 шигшээд Сербийн Елена Янковичийг 0:6, 6:4, 6:3 харьцаатайгаар хожжээ. Шигшээ тоглолтод шалгарахын тулд дараагийн тоглолтод тэр Белорусийн Виктория Азаренкотай тоглоно. Виктория Азаренкогийн хувьд Оросын Мария Кириленког  7:6 (7:3), 6:2 харьцаатайгаар буулгаж авсан байна.

Хагас шигшээгийн нөгөө хэсэгт тэмцээний №1 Америкийн тенисчин Серена Уильямс, Италийн Сара Эррани нар шалгараад байгаа. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


0 comments:

Post a Comment