Wednesday, June 5, 2013

Чөлөөтийн өсвөр, залуучуудын АШТ болно

АНУ-ын алдарт бөх, олимпийн аварга Ж.Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын уламжлалт чөлөөт бөхийн олон улсын тэмцээн 2013 оны зургаадугаар сарын 8-9-нд  09:00-19:00 цагийн хооронд "Алдар" спорт хорооны танхимд болно.

Тэмцээн 1996 оноос хойш төрсөн (17-гоос доош насны) хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, +85 кг, 1993 оноос хойш төрсөн 20-иос доош насны залуучуудын 50, 55, 60, 66, 74, 84, +96 кг, 1993 оноос хойш төрсөн охидын 38, 42, 46, 49, 52, 56, 60, +65 кг-ийн жингээр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч И.Моломцамц томилогджээ.

Энэхүү тэмцээнд БНХАУ-ын Шилийн гол аймаг, Хөх хот, ОХУ-ын Буриад, Тува улсын бөхчүүд барилдана.

Тэмцээний залуучуудын насны ангилалд эхний гурван байрт шалгарсан бөхчүүдийг 2013 оны зургаадугаар сарын 10-16-ны өдрүүдэд Орхон аймгийн "Олимп" спортын төвд хийх олон улсын хамтарсан бэлтгэлд оролцуулах гэнэ.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг Монголын чөлөөт бөхийн холбооны 95556500, 99993227 утсаар авах боломжтой.

Б.БИЛЭГ


0 comments:

Post a Comment