Thursday, June 6, 2013

Хакухо УИХ-ын даргатай уулзлаа

Мэргэжлийн сумогийн  тавдугаар сарын Нацү башёд Монгол Улсын Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа. Тавдугаар сарын барилдаанд 15 давж, түрүүлсэн тэрээр Мэргэжлийн сумо бөхийн их аваргуудын чансаагаар дөрөвт бичигдэж байгаа юм байна.

Хакухо М.Даваажаргал 25 түрүүнийхээ арван удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч болж,  Нацу башёд түрүүлснээрээ Хакухо их аварга Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадоржтой адил 25 түрүүтэй болж байгаа учраас УИХ-ын дарга З.Энхболд  түүнд баяр хүргэж,  уулзсан юм. УИХ-ын дарга З.Энхболд Хакуход амжилт хүсч, цаашид уламж илүү амжилт гаргаж, амжилт хүслээ.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment