Sunday, April 7, 2013

Серена “Family Circle Cup”-д түрүүлэв

1973 оноос эхтэй "Family Circle Cup" тэмцээн АНУ-ын Чарльстон хотноо дөрөвдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Нийт 795 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний ганцаарчилсан төрлийн шигшээд АНУ-ын Серена Уильямс тэмцээний есөд эрэмбэтэй Сербийн Елена Янковичийг 3-6, 6-0, 6-2-ийн харьцаагаар буулган авснаар тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ. Тоглолтын эхний сэтийг Янкович өөрийн болгосон боловч дэлхийн манлай теннисчин удаах хоёр сэтийг авснаар тэмцээний аваргаар шалгарлаа. Серена тус тэмцээнд түрүүлснээр карьерийнхаа 49 дэх цомыг хүртээд байна. Өдгөө 31 настай Америк бүсгүйн хувьд WTA холбооны чансааг дөрөвдүгээр сараас 1-ээс эхлэн тэргүүлээд байгаа. Серена тус тэмцээнд түрүүлснээр 125 мянган ам.доллар, чансааны 470 оноо авсан Себрийн Янковичийн хувьд 65 мянган ам.доллар, чансааны 320 оноо авчээ.

Тэмцээний хосын төрөлд Чех, Францын хослол тэргүүлсэн байна.

Ч.БОЛ


0 comments:

Post a Comment