Sunday, April 7, 2013

Серена, Янкович нар шигшээд шалгарлаа

Серена, Янкович нар шигшээд шалгарлаа

16 минутын өмнө

1973 оноос эхтэй "Family Circle Cup" тэмцээн АНУ-ын Чарльстон хотноо болж байна. Нийт 790 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан төрлийн шигшээд АНУ-ын Серена Уильямс Сербийн Елена Янкович нар шалгаран үлдлээ. Тэмцээний хагас шигшээд Серена өөрийн эгч Винусийг 6:1, 6:2-ийн харьцаагаар буулган авснаар тус тэмцээний гурав дахь түрүүгээ хүртэх эрхийн төлөө шалгарлаа. Дэлхийн манлай теннисчин Серенагийн хувьд тус тэмцээнд 2008, 2012 онуудад түрүүлж байжээ. Харин нөгөө хэсгээс тэмцээний есд эрэмбэтэй Сербийн Елена Янкович шалгарлаа. Янкович Швейцарийн Штефани Вогелег хоёр цаг гаран үргэлжилсэн тоглолтод 6:4, 6:7 (6:8), 6:2-ийн харьцаагаар буулган авсан байна. Швейцарь теннисний хувьд тэмцээний 10-т эрэмбэйтэй Германы Жулия Гёргес, дэлхийн экс тэргүүн теннисчин, тэмцээний хоёрт эрэмбэтэй Данийн Каролина Возняцки нарын шидлгүүдийг буулган авснаар хагас шигшээд шалгарчээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment