
Монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулж, дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90°-т хүрнэ гэдэг бол түүхэн аялал. Цэнхэр гаригийн цаст зулайд Монгол хүн хөл тавих анхны аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бол Ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв ажиллаж буй юм. Түүнчлэн "Мобиком" корпораци, "Мах импекс" компани, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл дэмжиж ажиллаж байна.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргил Эверест, Хойд Америкийн ноён оргил МакКенли, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч байв. Хойд туйлд хамгийн анх 1908 оны дөрөвдүгээр сард АНУ-ын иргэн Фредерик Алберт Кук хүрч байсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд Хойд өргөргийн 90°-т очсон нь албан ёсоор бүртгэгдсэн 240 орчим хүн байдаг ажээ.
С.ЦЭЛМЭГ

0 comments:
Post a Comment