
-Шигшээ баг бүрдсэн ч Спортын бэлтгэлийн төвийн ажил зогсонги байна гэж шүүмжилж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Шигшээ багийн ажил жигдрээд удаж байна. Бүх тамирчин, дасгалжуулагч ажилдаа орсон. Тамирчид маань хуваарийн дагуу эхнээсээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд бэлтгэл сургуулилтаа хийгээд тун завгүй байгаа. Спортын бэлтгэлийн төв яагаад нам гүм байна вэ гэхээр шигшээ багийн тамирчид бүгд тус тусын бэлтгэл, нэгдсэн цугларалтад гарсан учраас хүнгүй байгаа юм. Спортын төв ордон нам гүм байгаа л бол тамирчид завгүй бана гэсэн үг.
-ССАЖЯ-ны газрын дарга ажлаа өгсөн нь Спортын бэлтгэлийн төвийн ажилд нэр нөлөөлж байна вэ?
-Нөлөөлөл гэхээр юм алга. Бид өөрсдийн үйл ажиллагаагаа хэвийн л явуулж байна.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин

0 comments:
Post a Comment