
Энэ жилийн тэмцээн нь Төрийн тусгай хамгаалалтын алба үүсч байгуулагдсаны 75 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд уг тэмцээнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын /ТТХГ/ шадар хамгаалалтын тусгай тасгууд зохион байгуулсан юм.
Тэмцээнд нийт эрэгтэй 13 баг, эмэгтэй 6 баг оролцсоноос:
Эрэгтэй:
1-р байрыг УИХ-ын гишүүдийн туслахуудын баг,
2-р байрыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын баг,
3-р байрыг ТТХГ-ын шадар хамгаалалтын тасгийн баг,
Эмэгтэй:
1-р байрыг ТТХГ-ын баг,
2-р байрыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын баг,
3-р байрыг УИХ-ын гишүүдийн туслахуудын баг тус тус эзлэв.
Тэмцээний үеэр эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч, холын зайн шидэлтийн аваргуудыг тодруулсан ба эрэгтэй шилдэг тоглогчоор ТТХГ-ын багийн тоглогч, ахмад Г.Баярмагнай, эмэгтэй шилдэг тоглогчоор ЗГХЭГ-ын багийн тоглогч, Д.Ганцэцэгнар, холын зайн шидэлтийн аваргаар эрэгтэй төрөлд ТЗҮААЭГ-ын багийн тоглогч Д.Батбаатар, эмэгтэй төрөлд ТТХГ-ын багийн тоглогч, дэслэгч Т.Цэрэннадмид нар тус тус шалгарлаа.
Б.ЭНХ

0 comments:
Post a Comment