Thursday, April 4, 2013

С.Цэрэнчимэд Наран улсыг зорив

Чөлөөт бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 59 кг жинд аварга болсон Сүхээгийн Цэрэнчимэд Япон улсын Окаяма хотын Олон улсын Номхон далайн Дээд сургуулийн биеийн тамирын факультетад суралцах болсныг МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж улсын аваргын шагнал гардуулах ёслолын үеэр албан ёсоор мэдэгдэж байсан билээ. Энэхүү амлалт биелээ олж, С.Цэрэнчимэд Япон улсад дөрвөн жилийн хугацаатай суралцахаар арлын орныг зорьжээ.

Суралцах үеийн төлбөр нь тэтгэлэгт хамрагдаж , гадаад оюутанд олгодог цалингийн хөтөлбөрт ч мөн манай тамирчин багтах аж. Япон улсын хэмжээнд чөлөөт бөхөөр 200 гаруй бөхийн клуб, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг талаар саяхан Дэлхийн цомын тэмцээний үеэр хүрэлцэн ирсэн олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга Х.Такада онцолж байсан юм.

Эх сурвалж: Спортын сэтгүүлчид /MSPU/ групп

0 comments:

Post a Comment