Tuesday, April 9, 2013

“Танан гарьд” шагналаа авлаа

"Танан гарьд" шагналаа авлаа

34 минутын өмнө

МСБХ-ноос өнгөрсөн сард зохион байгуулсан 10 сая төгрөгийн шагналын сантай халз тоглолт сагсан бөмбөг сонирхогчдын хүлээлт байсан гэдгийг Спортын төв ордныг битүү дүүргэсэн үзэгчид гэрчилнэ. МСБХ-ны дээд лигийн гурван удаагийн аварга "Хасын хүлгүүд", шилдэг бүрэлдэхүүнтэй "Танан гарьд" багууд дөрвөн үеийн турш эн тэнцүүхэн халз өрсөлдөж 70:65 харьцаатай "Танан гарьд" багийн ялалтаар тоглолт өндөрлөсөн.

Тэгвэл өчигдөр ялагчид шагналаа гардан авсан байна. МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргга Б.Оргил, халз тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан "Тэнгэр даатгал" ХХК-нйи үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Энэбиш нар "Танан гарьд" багийг хүлээн авч уулзан, багийн ахлагч ОУХМ Г.Ихбаярт халз тоглолтын нийт шагналыыг албан ёсоор гардуулж өгсөн байна.

Т.МАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment