250 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноов

Өнгөрсөн нэгдүгээр сард Тевес хурд хэтрүүлсэн хэргээр зургаан сар жолоо барих эрхээ хасуулсан юм. Гэвч гуравдугаар сард жолоо барьж яваад баригдсан тул ийнхүү шийтгэл ногдуулсан аж.
Өчигдөр 29 настай хөлбөмбөгч шүүхийн танхимд дуудагджээ. Шүүх түүнд хэдэн сар шоронд хорих ч ял оноож болох байсан юм. Гэлээ ч сайн өмгөөлөгчийн ачаар хоригдох ялнаас мултарч чаджээ.
Шүүхээс түүнд албадан хөдөлмөр эрхлүүлэхээс гадна 1000 паундын торгууль тавьсан байна. Гэвч шүүхийн энэхүү шийтгэл нь түүнийг хөлбөмбөгийн тоглолтод оролцоход огт саад болохгүй юм. Тухайлбал, ирэх даваа гаригт Манчестерийн дербид тоглоход ямар ч төвөг болохгүй ажээ.

0 comments:
Post a Comment