Tuesday, June 4, 2013

Цонга, Серена нар хагас шигшээд шалгараад байна

"Roland Garros-2013": Францын нийслэл Парис хотноо болж буй "Францын нээлттэй тэмцээн" ирэх амралтын өдөр эхлэх өндөрлөх билээ. Талбайн теннисний оны хоёр дахь "Их дуулга" болох тус тэмцээн теннис сонирхогчдын анхаарлын төвд зүй ёсоор багтаж буй. Мэргэжлийн теннисчдийн хувьд ч "Их дуулга"-д оролцоно гэдэг, цаашлаад цомын төлөө өрсөлдөх дээш шатанд шалгарна гэдэг бол шилдгүүдийн үргэлжлэл билээ. Энэ ч утгаараа энэ жилийн "Их дуулга" эхнээсээ сонирхолтой өрнөсөөр байна.


Винус, Возняцки нарын шилдгүүд эхний тойргоос хасагдлаа


Тэмцээний нэгдүгээр тойрогт АНУ-ын Винус Уильямс Польшийн Урсула Радваньскатай оноолт таарсан ч ялагдал хүлээлээ. Тэдний тоглолт гурван цаг 19 минут үргэлжлэхэд Польш бүсгүй 7-6 (5), 6-7 (4), 6-4 –ийн харьцаагаар дэлхийн экс тэргүүн теннисчнийг буулган авсан. Ганцаарчилсан төрлөөс гадна хосын төрөлд эгч, дүү Уильямсууд шилдэг тоглолтыг үзүүлдэг ч энэ жилийн хосын төрөлд тэд оролцоогүй. Харин өдгөө эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй дүү Серена тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ.

Хоёрдугаар тойрогт тэмцээний аравт эрэмбэтэй Данийн Каролина Возняцки ялагдал хүлээсэн. Тэрбээр хоёрдугаар тойрогт Сербийн Бояна Иовановскид хоёр үеийн турш /6:7 (2:7), 3:6/ ялагдсанаар тэмцээнийг орхилоо. Францын нээлттэй тэмцээнд зургаан удаа оролцохдоо 2009 оны тус тэмцээний шөвгийн наймд шалгарч байсан дэлхийн экс тэргүүн теннисчин Возняцки ийнхүү энэ оны хоёр дахь "Их дуулга"-ыг хоёрдугаар тойргоос орхисон. Серб бүсгүй цааш хол явсангүй ОХУ-ын Светлана Куцнецовад ялагдсанаар тэмцээнийг орхисон. Орос бүсгүй цааш тоглосон ч шөвгийн наймд АНУ-ын Серена Уильямсд ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Эмэгтэйчүүдийн төрөлд сонирхолтой тоглолт гуравдугаар тойрогт дахин өрнөсөн. Тэмцээний зургаад эрэмбэтэй, 2011 оны аварга Хятадын Ли На хоёрдугаар тойрогт АНУ-ын теннисчин Бетани Маттек Сандс ялагдаж тэмцээнийг орхилоо. Тус тоглолт хоёр цаг 16 минут үргэлжилэхэд  5:7, 6:3, 6:2-ийн харьцаагаар Америк теннисчний ялалтаар өндөрлөсөн. Мөн тэмцээний есд эрэмбэтэй, 2011 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ийн аварга Австралийн Саманта Стосур Сербийн Елена Янковичд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Тэмцээний 18-д эрэмбэтэй Серб бүсгүй улмаар шөвгийн наймд шалгарч, ОХУ-ын Мария Шараповагийн эсрэг гарч ирсэн.


Орос бүсгүйчүүдээс гурав нь шөвгийн наймд шалгарлаа


2009 онд Ролланд Гаррост түрүүлсэн анхны "Их дуулга"-ын цомоо хүртсэн ОХУ-ын Светлана Кузнецова шөвгийн наймд шалгарсан ч дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямсын хүчирхэг тоглолтыг давж чадсангүй. Тэдний тоглолт өнгөрсөн шөнө болоход Серена 6:1, 3:6, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар Италийн Сара Эрринатай шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох бүсгүй. Итали бүсгүй хосын төрлийг нутгийн теннисчин Роберта Винчитэй тэргүүлэн тоглож буй бөгөөд тэд гуравдугаар тойрогт шалгарчээ.

Тэмцээний 12-т эрэмбэтэй ОХУ-ын Мария Кирилленк Беларусын Виктория Азаренкатай, ОХУ-ын Мария Шарапова Сербийн Елена Янкович нар шөвгийн наймд учраа таараад буй. Тэдний тоглолт өнөө шөнө болох юм.

Топ дөрвөн тенничин шөвгийн наймд шалгарлаа


Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер, Испаний Рафаэль Надаль, Дэвид Феррер нарын тэргүүлэгчид шалгарсан боловч одоогоор дөрөвт эрэмбэтэй Испаний Дэвид Феррер хагас шигшээд шалгараадб айна.

"Их дуулга"-ын 17 түрүүт, Швейцарийн Рожер Федерер, Францын Жо Уильфред Цонга нарын тоглолтод гурван үеийн турш /7:5, 6:3, 6:3/ Цонга илүүрхсэнээр хагас шигшээд шалгарлаа. Тэдний хувьд энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн"-ий шөвгийн наймд шалгарахдад Федерер илүүрхэж ялалт байгуулж байсан юм. Гэвч энэ удаа нутгийн хөгжөөн дэмжигчдийн өмнө Цонга шилдэг тоглолтыг үзүүлж, хагас шигшээд дөрөвт эрэмбэйт Испаний Дэвид Феррертэй учраа таарлаа. Цонга хагас шигшээд Феррерийг буулган авч шигшээд шалгарвал Франц түмний баатар болох биз ээ. Тэмцээний эхний тойрогт Францын Гаэл Монфис /81/ тавд эрэмбэтэй Чехийн Томаш Бердыхыг буулган авсан ч тэрбээр хол явж чадаагүй.

Нөгөө хэсгийн тоглолтууд өнөө шөнө болно.

0 comments:

Post a Comment