Tuesday, June 4, 2013

Патрик Макау "Олимпик хаус" зочиллоо

Патрик Макау "Олимпик хаус" зочиллоо

30 минутын өмнө

Марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, хагас марафоны дэлхийн аварга, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн элч, Кенийн тамирчин Патрик Макау Монголд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр тохиож буй Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг тэмдэглэх ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд алдарт тамирчин өчигдөр МҮОХ-ны байранд зочилжээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн түүнийг хүлээн авч уулзахдаа Монгол оронд зочилсонд баярласнаа илэрхийлж, манайд эрчтэй хөгжиж буй энэ спортын хөгжилд их хувь нэмэр болж буйг дурдлаа.

Патрик Макау нь 1985 онд төрсөн, 2011 оны Берлиний марафонд дэлхийн дээд амжилтыг 2 цаг 03 минут 38 секундын амжилтаар тогтоож байсан юм.

Б.ЭНХ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment