
Энэ нь түүнийг сонирхож байгаа "Манчестер Юнайтед", "ПСЖ" зэрэг олон багт мөнгөө бэлтгэх дохио өгсөн хэрэг боллоо. Гэхдээ Роналдо хэдий ингэж мэдэгдсэн ч гэсэн "Реал"-ын ерөнхийлөгч Перез гол тоглогчоо авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийнэ, түүнийг Испанид тоглосоор зодог тайлна гэдэгтээ илгэлтэй байгаа талаар ярьсаар байгаа юм.
Хэрвээ Роналдо гэрээгээ сунгахгүй бол хоёр жилийн дараа чөлөөт агент болно. Тиймээс "Реал"-ын удирдлагууд чухал тоглогчоо авч үлдэж чадахааргүй болвол гэрээ нь дуусахаас өмнө өндөр үнээр зарах биз ээ. Гэхдээ тэр болтол наад зах нь нэг жилийн хугацаа байна.
Н.ПУНЦАГ
Эх сурвалж: www.mminfo.mn

0 comments:
Post a Comment